Saturday, December 10, 2011

December Ballad

Posted on 2:57 AM by The Rebel


 

Nell - 멀어지다

Цалгисан зүүдний ертөнцөөс хэн намайг дуудав аа?
Цас! Чимээгүй хаялах сэвсгэр, сэрүүн...
Үлэмжийн аниргүйд будрах цасны энэ л гялбаа
Үргэлжийн сэрүүн зөнг минь тэмтчин, зүүдийг минь яг оножээ

Гялбасан энэ цагаан дунд
Гараа сунгавал ямар ч сүүдэр алга
Шивнэлдэн ирмэлдэх одод алс тэнгэрээсээ газардаад
Шидтэй гэмээр гэрэлтэхэд нь уруул, нүд минь ч бүдгэрнэ

Аниргүйд будрах түмэн оддын гэрэл дунд зогсоход
Амьдрал болоод зүүдний ялгаа яг энд л сарнина
Нам гүмд сэвсгэр, сэрүүн, цагаан уруулнууд
Надад юу гэж шивнэсэн гээч?


Ц.Дэлгэрмаа


Амьдарч зүүдлэх
Зүүдлэж амьдрах
Ямар ялгаа бгаам

6 Response to "December Ballad"

.
gravatar
The Rebel Says....

бичцэн бгам бус уу.

мэднэ дээ. танина даа Баяраа

Дэлгэрмаа гд хөөрхөн охин бдгийг. Арима

.
gravatar
Anonymous Says....

" Чимээгүй угтах хаалгыг чинь би тогшин
Чи үүдээ нээж бид уулзанаа
Ганцхан тэр мөчийг би зүүдэлнэ "
Уулзанаа хоёулаа :***

Leave A Reply