Thursday, December 15, 2011

夢じゃない

Posted on 10:55 AM by The Rebel



   


Rachel Yamagata - Dealbreaker




Өгөөмөр навчны алганд алтан цох зүүрмэглэх шиг
Өөрийн минь цээжин чанад чи инээмсэглэн суудаг
Хачин чимээгүй нам гүм, хамгийн амгалан цээжинд минь
Хараацай үүрээ засан нутагших шиг чи ээнэгшин суудаг

Өөрийг чинь тэнд суусаар л байхыг
Үргэлжид мэдрэх бүрий
Өрцөн дотор минь
Солонго нумлан татдаг

Аажимхан замхрах солонгоноос /би/
Амжиж нэг өнгө сугалаад
Алтан цох шөнийн гүнд гэрэлтэх шиг
Шүлэг нэгийг бичдэг /чамд зориулж/

Хачин чимээгүй амгалан, хамгийн нам гүм цээжинд минь
Хаврын бороо өвлөөр ч шивэрч, даруухан Цагаан-Уул гэрэлтдэг
Хараацай үүрээ засан нутагших шиг чи тэнд суугаад
Халуун нулимсыг минь алгандаа энхрийлэн тосч инээмсэглэдэг... 



Ц.Дэлгэрмаа




6 Response to "夢じゃない"

.
gravatar
Anonymous Says....

~ Udur shunu tsentSej yadah zuurt :***
UUr hend ch bitGii uguurei
Setgeldee tevred engeRtee erhelUUL

.
gravatar
Anonymous Says....

" Тунгалаг хөх огтОргуй хов хоосон байтал
Тунамал цагаан үүл нь хаа хаанаас цогЦлоно вэ?
Доторхи сэтгэлд дүРс нь үгүй байтал
Тов тоДорхой элдвээр яагаад Ургана вэ? "
:**************************************

Leave A Reply