Sunday, January 1, 2012

1/365 2k12


   
Radiohead- No Surprises
Download




Цэв хүйтэн энэ өвлийн хаанаас ийм
Цээлхэн дуу сонсогдоно вэ?
Тайлал нэхэх олон асуултуудаа
Тайлахыг би юунд эс яарна вэ?


Дүрлийтэл ширтэх нүд шиг
Дүлий тэнгэрийн хаанаас ийм
Дүрслэн хэлэхийн аргагүй
Дүр дүрслэлүүд биежэнэ вэ?


Магад хүлээлт үгүй бол цаг хугацаа амьгүй
Мартагдсан юмс угтаа хэзээ ч үгүй болдоггүй
Би дурсамжаасаа ангижирхыг хүсэх үгүй!
Би дурсамжаасаа ангижирлаа ч харамсах үгүй!


Я.Баяраа




2012 онд аюулгүй байдлаа бэхжүүлэхээр стратегийн шинж чанартай, нээлттэй бодлого хэрэгжүүлэхээр чухамхүү зорилт дэвшүүлээд хэд хэдэн арга хэмжээг авахаар шийдээд оны мастер төлөвлөгөөг өнөөдөр маргаадаргүй баталгаажуулчих санаатай л бодон бодон явна.


Ямарчиг л байсан санаа бодол, зан чанарын луужингаа намба зүгрүү баримжаалах хэрэгтэйм шиг бгаам ядахдаа чиглүүлэх гэж хичээх ...
Ядахнээ 2012 он гэжугаа :P Амьдарч амжих хэрэгтэйсэн !


Таньдаг мэддэг бүх эрхэм андад хуучин оны амжилтыг оюун бодолдоо шингээж шинэ ондоо залгуулан үргэжлүүлээрэй гээд нэг тулгачыдаа ^^ 
Flint Lockwood гд нэг хүүгийн духын үнсчий



P.S 
ХэнГуай !!! шинэ ондоо улам олон нээлтийн төлөө :***
мэджааздээ тээ ;D

Хүрэх газар хол ~~~ 

Thursday, December 15, 2011

夢じゃない



   


Rachel Yamagata - Dealbreaker




Өгөөмөр навчны алганд алтан цох зүүрмэглэх шиг
Өөрийн минь цээжин чанад чи инээмсэглэн суудаг
Хачин чимээгүй нам гүм, хамгийн амгалан цээжинд минь
Хараацай үүрээ засан нутагших шиг чи ээнэгшин суудаг

Өөрийг чинь тэнд суусаар л байхыг
Үргэлжид мэдрэх бүрий
Өрцөн дотор минь
Солонго нумлан татдаг

Аажимхан замхрах солонгоноос /би/
Амжиж нэг өнгө сугалаад
Алтан цох шөнийн гүнд гэрэлтэх шиг
Шүлэг нэгийг бичдэг /чамд зориулж/

Хачин чимээгүй амгалан, хамгийн нам гүм цээжинд минь
Хаврын бороо өвлөөр ч шивэрч, даруухан Цагаан-Уул гэрэлтдэг
Хараацай үүрээ засан нутагших шиг чи тэнд суугаад
Халуун нулимсыг минь алгандаа энхрийлэн тосч инээмсэглэдэг... 



Ц.Дэлгэрмаа




Saturday, December 10, 2011

December Ballad


 

Nell - 멀어지다

Цалгисан зүүдний ертөнцөөс хэн намайг дуудав аа?
Цас! Чимээгүй хаялах сэвсгэр, сэрүүн...
Үлэмжийн аниргүйд будрах цасны энэ л гялбаа
Үргэлжийн сэрүүн зөнг минь тэмтчин, зүүдийг минь яг оножээ

Гялбасан энэ цагаан дунд
Гараа сунгавал ямар ч сүүдэр алга
Шивнэлдэн ирмэлдэх одод алс тэнгэрээсээ газардаад
Шидтэй гэмээр гэрэлтэхэд нь уруул, нүд минь ч бүдгэрнэ

Аниргүйд будрах түмэн оддын гэрэл дунд зогсоход
Амьдрал болоод зүүдний ялгаа яг энд л сарнина
Нам гүмд сэвсгэр, сэрүүн, цагаан уруулнууд
Надад юу гэж шивнэсэн гээч?


Ц.Дэлгэрмаа


Амьдарч зүүдлэх
Зүүдлэж амьдрах
Ямар ялгаа бгаам

Thursday, November 24, 2011

111124


   
Dawn Golden and Rosy Cross - Hurtlove (No Ceremony Remix) 


---






Чи ...
Чи ...

Хийсч замхарч барагдахгүй 
                  тийм нэг үнэрийн учир.

Хэлэхгүй байж яасан ч чадахгүй үг

Алга болж дуусахгүй, ундраад л байх...
                   Юу гэмээр ч юм бэ дээ?

Чи...





( Г.А)


---






... ... ... 
 ... илэрхийлж чадахгүй байгаа энэ эрвээхэйг
өндрөөс өндөрт нисгээд

Инээмсэглэлийг чинь голын чимээ
эсвэл, салхины үнэрээр орлуулаад


Зүүдэн дунд чинь нурууг чинь үнсээд 
сэрээлгүйгээр 

Зүрх цохилох бүрийд амтагдах 
энэ мэдрэмжээ 
чамд хаяглаж үлдээгээд 

Алтан цох, өнгөт эрвээхэй, 
эсвэл, ширхэг өдөнд хувилаад 

Амьсгааг чинь чагнан нүдээ аниад 
дэргэд чинь үлдвэл





чи сэрээд ...


(Peter Pan)

Friday, November 11, 2011

11-11-11



   
DJ Okawari - One For U

~~~

Нээх олон ижил тоо харсан чинь дэгэлзэж намбагүйтээд ямар нэг бдлаар энэ өдөр би байсымаа гээл stamp дарахгүй л бол дахиад 100 жил хүлээжийж энэ их айхтар олон ижил тоог олж харах болчоод блогроод суужээн.

2011-11-11

Яг энэ постыг оруулж байсан чинь 2011-11-11 1:11 am болчихлоо айхтарээн O.o
Олон ижил тоо таарахаар хүслээ бодоод бдаг шд. Би та нарын өмнөөс олон нийтийг хамарсан хүсэл хүсэе том толгойлоод.

Бүгдээрээ эрүүл байгаасай гээд...
Жаргалан жаргалан жаргалан ... Эрүүл энхийн нэгэн жаргалан гдг юмдаг уу даа.

Бүгдээрээ эрүүл энх байж, дотоод сэтгэл тогтвортой хийгээд саруул ухаантай байгаарай гээд нас явж юм үзсэн, эрдэм үзэж гэгээрсэн Гэсэр шиг ерөөе дөө.

Хүн хорьтойдоо дэлхийг, гучтайдаа улс орноо, дөчтэйдөө гэр орноо, тавин насандаа өөрийгөө өөрчлөхийг хүсдийм гэнэ лээ шд. Би ер нь байнгын л хорьтой л доо :)))) даян дэлхий, олон нийтдээ санаа тавиастай. (мессенжерийн нүдний шилтэй күүл өнкрүүшийг гаргасангээ ойлгочоорой)

Цаг хугацаа яасан ч хурдан өнгөрдийн, дэлхий яасан ч хурдан эргэдэгийн. Тэнцвэрээ олох гэж ядах л юм. Арван хэдхэн настай хорвоо барагдтал өдий ч бна дөө гээ л нисжийтэл нэг л өдөр 20 хүрсэн. Хорь жаахан гараал, нас ч явжийшүү дурак гялзхиймсаг гэж санагдаал бжийтал шааригдаал гуч дөхөж явна даа :-O

За тэр яахав ойрд их завгүй явна. Понтий Пилат Иешуа-г алах тушаал өгчихөөд өөрөө бүр шаналж хоцроод, түүнийг барьж өгсөн хүнийг хамгаалтанд ав гэнгүүтээ өөрөө алуулаад, зайлуул муу Бездонмигийн минь үгэнд итгэхгүй Берлиозын толгойгоо тасдуулж үхсэнийг харснаас болоод галзуурчлаа гээд галзуугийн эмнэлэгт аваачаад бүүр байдал бишдсэн. Очиж туслахгүй бол горьгүй нь.

The Master and Margarita
"... who are u, then?
I am part of that power
which eternally wills evil
and eternally works good "

Эцэст нь гол юмаа дахиад захихад:

Бүгдээрээ эрүүл энх байж, дотоод сэтгэл тогтвортой хийгээд саруул ухаантай байхыг хүсье !!!
За ер нь аз жаргал гэдэг сэтгэлийн амар амгалан бдал юмдаг уу даа гээд дахиад нэг бүлт үсэрчихье!


Peace ALL,
2011-11-11
хамтдаа хүрэх газар хол ...

~~~


Thursday, November 3, 2011

ЮУ МЭДЭРДЭГ БОЛ...


   

Paolo Nutini - Autumn Leaves


~~~

Би бол сайхан зүйл, бас, ариун амьтан
Би бол шингэн зүүд, бас, чиний гэрэлт нүд
Би бол, удаан амьдрах тусам унан тусан тэмүүлэх
Би бол, биднийг үхүүлдэггүй үхэл мэт тэр зүйл
Орон зайн дундах гүн хууралтууд
Огт гар хүрээгүй сахиулсан алдаанууд...

А.У

~~~























Oird buudaagui bjagd ungursun 7 honogt gants neg buudaad !!! 
Dish dish dish
NinJa-n zuragnuud

Saturday, October 29, 2011

God save the Queen or ME

   
Micheal Jackson - Stranger in Moscow
~~~
...
Би, уг нь, өнөө эндээс одмооргүй атлаа, 
Маргааш энд ирмээргүй байна!
Би, хаашаа ч холдмооргүй атлаа,
Хаана ч бас хоргомдмооргүй байна!
Бас,
Хаа нэгтээ оршмоор атлаа,
Хаана ч оршсон огиудас хүрмээр байна, 
Бурхан минь ! 
Д.У
~~~




~~~
Бяднууд ер нь гадаад ертөнцийг л үлэв долов гэж биш, 
өөрийгөө шинжилж амьдардагсан бол дэлхий одоогийнхоосоо хамаагүй гоё бхку юу ... 

It would be nice if i could take a year off of life !!!

God save the Queen ME
~~~



Friday, October 21, 2011

Shoshin - 初心


   

Diamond Messages - Liquid Summer



~~~ 
People say that practicing Zen is difficult, but there is a misunderstanding as to why. 
It is not difficult because it is hard to sit in the cross-legged position, or to attain enlightenment. 
It is difficult because it is hard to keep our mind pure and our practice pure in its fundamental sense.

In Japan we have the phrase shoshin, which means "beginner's mind."

If your mind is empty, it is always ready for anything; it is open to everything. 
In the beginner's mind there are many possibilities; in the expert's mind there are few.

In the beginner's mind there is no thought, "I have attained something." 

The most difficult thing is always to keep your beginner's mind. 
There is no need to have a deep understanding of Zen. 
Even though you read much Zen literature, you must read each sentence with a fresh mind.


ALWAYS BE A BEGINNER 



~~~
Prolouge for Zen Mind, Beginner's Mind
by Shunryu Suzuki


~~~~~

Завгүй байжийж л завхайраад өнөөдөр ийм ном олоод уншчихав. 
"Ижээ, ижий минь яаж шуу нэг хүн болж ялаа ална даа, муу үсчсэн бодолтой, үлгэрийн одонд төрсөн үр чинь" гээл үглэн дуулан дуртай дургүй нэг юм муухай царайлаад номын сангийн ширээг шүлсээр будаад ч хамаагүй өдөр шөнө өнжиж явсан хүн чухам энийг уншаад дотор онгойгоод, толгой дээр гэрэл гэгээ цацраад ирэв шд. Мундаг уу. 

Чухам гэгээрлийн эхний шатанд хүржаагаам байлгүй. Мөд  би чинь нисдэг болох вий дээ та минь ээ. 

одоо ёстой нээрээ Номын сан мэт мэдлэг цуглуулж, Нобельд дэвшихээр гавъяа байгуулнаа юухэн бхав ... :))))

жаахан зүйлсээс ч гэсэн таашаал авч явжийхгүй бол амьдрал угаасаа гоё биш гэж хэн нэгэнд учиргүй томоржийж билээ. Үнэн шд яаадээн :P

За бүлт үсрэх яахав кофе хөрөх нь... дараа учирсу !

Номын сангийн ширээг шүлсдэж хоножаагаа 4дэх өдөр буюу 
10/21, 2k11 2:00 AM at Central Library, KHU

Гэнэ гэнэ тархинд элдвийн хэрэггүй зүйлс орж ирээд, энэ мэтээр блогроод суухэн. 
Нас явж, чалх буурсных уу, ном үзэж нойргүй хоножоогийнх уу бүү мэд дээ :D






Wednesday, October 12, 2011

Хий юм харкуэээээээээээээээ !



 

Russian Red - Loving Strangers


Тэр юу ч юм яриад л,
үе үе инээмсэглээд
Тэвчээр минь түүний гарт
тамхи шиг уугиад л
"Бүх юм бүтэхгүй... хүлээн зөвшөөр... үүнтэй эвлэр...
Бүгдийг март... буцаад яв..."
хэн нэг нь шивнээд л

Би юу ч юм яриад л,
түүнтэй хундага тулгаад
Бичилхэн дулаан бидний дунд
эрвээхэй шиг нисээд л
Эрчүүдийн харц-гандангийн тагтаанууд нисэн оджээ
Энэ шөнийг чи лав мартахгүй дээ
хэн нэгэн чив чимээгүй...






Хий юм харкуэээээээээээээээ ! ! !
Хий юм харкуэээээээээээээээ ! !
Хий юм харкуэээээээээээээээ ! 


1
2
3
!
 .